2021-06-03
7158
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар зарлигаар Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Ховд аймгийн харьяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонгоор 39 эх шагнагдсан байна.