Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагт
хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Б.Ундрах,
Б.Нандинцэцэг, Ш.Дагва, Ж.Ганбат, Ж.Амартүвшин, С.Сүхбаатар, А.Пүрэвсүрэн нар оролцлоо.
Хурлаар дараах
асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- - Аймгийн хөдөлмөрийн аварга, Аймгийн хөдөлмөрийн аварга
хамт олон шалгаруулах тухай
- - Баруун бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах
комисс байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан.
Хуралдаанд Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, ЗДТГ-ын дарга
Ч.Бат-Эрдэнэ, ТЗУХ-ийн дарга Б.Алтайбаатар, СТСХ-ийн дарга Ч.Жаргалсайхан, Аймгийн морин спорт уяачдын холбооны дэд
тэргүүн Л.Батжаргал, Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” уяачдын холбооны тэргүүн
Р.Лхагвадорж нар оролцон асуудлуудыг хэлэлцүүллээ.