Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг
дарга В.Рэнцэндорж нар Иргэдээ сонсох аяны хүрээнд Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллалаа. ИТХ-ын дарга Л.Батжаргал ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол шийдвэр, дэд хөтөлбөр, ажлын
тайланг танилцуулж, иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох албаны
хүмүүст уламжлахаа хэллээ. Мөн сумдын ахмадын хороонд Төрөлх-Алтай төрийн
бус байгууллагаас иж бүрэн компьютерыг бэлэглэлээ.